Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 07

11:00 цагаас ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

11:00 цагаас АНУ, Австрали, Монгол, Япон зэрэг орнууд ороцсон "Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн"-ийн нээлт Улсын Их Длэгүүрийн III давхарт болно. Утас: 96969983

11:00 цагаас дэлхийн халуун цэг болоод байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа  ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс оролцоно. Утас. 99883732

12:30 цагаас ССАЖЯ, ОБЕГ, Монголын рафтингийн холбоо хамтран "Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн" болох гэж байгаатай холбогдуулан "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6722
0 эможи
keyboard_arrow_up