Д.Мөнххуяг: “Дулаан орон руу аялуулна“ гэж иргэдийг залилах тохиолдол гарч байна. Фукуокт аялуулна гэж иргэнээс ₮19 сая залилжээ

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотой Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ГХЯ-нд мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд дулаан орон руу зорчих хэрэгцээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор залилагч этгээдүүд урьдчилгаа төлбөр авч залилж байгаа тохиолдол байна.

Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард зургаан иргэн Вьетнам улсын Фукуок арал дээр амрах зорилгоор "MGL phu quoc" гэх цахим хаягаар харилцаж, урьдчилгаа төлбөр болох 19 сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан.

Иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Аялалын компаниуд иргэдэд янз бүрийн үйлчилгээ санал болгож залилах тохиолдол ч их байна. Тиймээс маш сайн судалж мөнгөө шилжүүлэхийг анхааруулж байна.

Дулаан оронд амрахдаа аяллын компаниудын баталгаат байдлыг сайтар судалж, захиалгаа өгөөрэй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671745
0 эможи

keyboard_arrow_up