Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүдийн хурал боллоо

2026 оны 11 сарын 13

Arslan.mn

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүдийн хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулж, үндэсний зөвлөлийн 2026 оны шийдвэрүүдийн хэрэгжилт, анхаарах асуудал, 2027 онд дэд зөвлөл тус бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Хуралд үндэсний зөвлөлийн гишүүд, НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, экологийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон "Дэлхийн Монгол хүн НҮТББ" оролцож, Монгол Улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн асуудлаар тулгамдсан асуудал, судалгаанд суурилсан дүн шинжилгээ, мэдээлэл танилцуулж, бодлогын шийдэл гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Хурлаас гарсан санал санаачилгыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралд танилцуулж, 2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, тэргүүлэх чиглэлээ үндэсний зөвлөлийн шийдвэрт тусгуулан ажиллах юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671735
0 эможи

keyboard_arrow_up