Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол олгож, үр бүтээлтэй ажилласныг нь шагнаж урамшууллаа

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2026.11.25/зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дарга Р.Отгонжаргал, дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцов.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачилга, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, цагдаагийн цол олголоо.

Алба хаагчдад цол, шагнал олгох нь тэдний хөдөлмөр, зүтгэл, мэргэжлийн ур чадварыг үнэлэхийн зэрэгцээ албаны сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671712
0 эможи

keyboard_arrow_up