“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нийслэлийн 1.6 сая хүнийг “хордуулахыг“ завдаж, Үндэсний аюулгүй байдалд шууд “ЗАНАЛХИЙЛЭВ“

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нь эхнэр Ц.Машчухалын санал болгосноор түүний танил БНХАУ-ын иргэнтэй үгсэн тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулж, БНХАУ-ын “Хайнань мужийн Чэчэн олон улсын худалдааны” ХХК-аас нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн шахмал түлшний барьцалдуулагчийг худалдан авахаар тохиролцжээ. Ингэснээр хувьдаа болон бусдад 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг АТГ газар дээр нь таслан зогсоогоод байна

С.Даваасүрэн нь өмнө нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд мэргэжлийн хяналтын газар байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргыг хашиж байсан нэгэн юм.

Тэрбээр үйлдэл дээрээ баригдаж, хэргээ хүлээн, яллагдагчаар татан шалгагдаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд шууд ЗАНАЛХИЙЛСЭН С.Даваасүрэн өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал аа!!! Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж, Улаанбаатар хотын 1.6 сая иргэнийг "хоморголон" хордуулж, эрүүл мэнд, амь насанд "заналхийлсэн" үйлдэл гарсаар байхад арга хэмжээ авахгүй, нүдэн балай суусаар байх уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671700
0 эможи

keyboard_arrow_up