Согтуурсан үедээ төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалжээ

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

Энэ оны 11-р сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалсан байна.
Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх нь хүний оюун санаанд сөргөөр нөлөөлж, аливаа маргаан даамжрах, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэд та бүхэн сэжигтэй нөхцөл байдлыг мэдсэн, анхаарсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэн даруй мэдээлнэ үү.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671689
0 эможи

keyboard_arrow_up