ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРОО ХУРАДЛАА
2026 оны 11 сарын 13

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой 7 маргааныг хэлэлцлээ.
Хуралдаанаар талуудын байр суурь, тайлбар болон холбогдох баримт материалыг үндэслэн маргаан тус бүрийг авч хэлэлцсэн бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 маргааны талууд харилцан тохиролцож, эвлэрлийн журмаар шийдвэрлүүллээ.
Тус хороо нь хөдөлмөрийн эрхийн зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үүссэн маргааныг хууль тогтоомжийн хүрээнд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671671
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
