ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ШИЛДЭГ ХАМТЛАГУУД ТОДОРЛОО

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадмын II шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
II шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 19 сургуулийн найрал дууны хамтлагийн 767 суралцагч заавал дуулах болон өөрсдийн уран бүтээлээ дуулснаас Хан-Уул дүүргээсДэд байр “Монгол дахь Канад сургууль”,
Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар “115 дугаар сургууль” шагнагдаж амжилт гаргалаа.
Тус сургуулийн авьяаслаг багш, суралцагчид 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд Гала тоглолтод дуугаа толилуулж, шагналаа гардаж авах юм. Монгол дахь Канад сургууль болон 115 дугаар сургуулийн авьяаслаг багш, суралцагчид болон удирдлагуудад баяр хүргэж, цаашдын уран бүтээл нь улам бүр амжилттай байхыг хүсье.
