Ослын газрыг орхиж зугтаасан бол автомашин жолоодох эрхийг 1 жилээр хасаж, ₮100,000-аар торгох хууль хэрэгжиж эхэлжээ
2026 оны 11 сарын 23

Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилж байсан.
Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна
Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг ТЦА-аас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671639
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс







