“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026 оны 10 сарын 30

волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг ба бичвэр нарын зураг байж магад

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарди-2026” спортын наадам амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтан албан хаагчид боулинг, сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, дартс зэрэг спортын төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээн нь нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтан, албан хаагчдын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671636
0 эможи

keyboard_arrow_up