“Ногоон автобусны“ гэх хэрэгт А.Ганхуягийг ₮40 саяар, БНСУ-ын хоёр иргэнийг ₮65 саяар ТОРГОЛОО

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нь өмнөх шат шатны шүүхээс 6-7 жилийн хорих ял авч байсан юм.

Тэгвэл Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг өнөөдөр /2026.11.23/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх танхимд хэлэлцлээ. Шүүхээс нийт 5 багц үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаж, хүчин төгөлдөр болсон. Өнөөдөр нэг багц гэмт үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан.

Тэгвэл анхан шат руу буцсан шүүхийн шийдвэрээр түүнд ₮40 саяар торгох ял оноолоо.

Харин БНСУ-ын иргэн К.Киэбаумыг ₮35 саяар, Л.Жонсобыг ₮30 саяар, Ж.Эрдэнэбатыг ₮20 саяар торгох шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, ногоон автобусны хэргээр 7 жилийн ял авсан "Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб тэргүүтэй хүмүүсийн хорих ялыг 20-40 сая төгрөгийн торгох ял болгон өөрчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671602
0 эможи

keyboard_arrow_up