В.Сарантуяа: Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, морин уралдааны “ӨВ СОЁЛОО“ хадгалъя

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

МОНГОЛ ХҮН МОРИНООСОО БУУХ УУ?

Үндэсний ондоошил гэж юу вэ гэсэн асуулт өнөөгийн нийгэмд зайлшгүй гарч ирж байна. Гадаад ертөнцөд Монголыг мориор нь төсөөлдөг. Дэлхийн нь аль ч өнцөгт амьдарч байгаа монгол иргэдээс “та нар мориороо сургуульдаа явдаг уу, ажилдаа явдаг уу “гэх төсөөлөлтэй асуулт нь тэдний буруу биш, бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёлын хэм хэмжээ юм.

Өв соёлыг цаашдаа хэрхэн дархалж үр хойчдоо үлдээх вэ. Өнөөдөр нийгмийг талцуулаад байгаа нэг хуулийн төсөл өргөн барих гэж байна. Энэ нь “Баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “Хаврын морин уралдаан”-ыг дэмжих тухай” хуулийн төсөл аж.

Уг төслийг тойрсон маргааны гол цөм нь унаач хүүхдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах тэдэнд учирч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх нь хамгийн чухал асуудлын талаар юм.

Энэ талаар хууль санаачлагчид тайлбарлахдаа, “ Хаврын морин уралдааныг хориглосноор улам далд хэлбэрт орж уралдаан орж хүүхэд эрсдэлд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс уралдааныг тусгай зам дээр, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, төрийн байгууллагын оролцоотой зохион байгуулахаар хуульчилж өгч байгаа юм” гэж байна.

Харин хуулийн төслийг дэмжихгүй байгаа зарим УИХ-ын гишүүд энэ талаар тайлбарлахдаа, “Хаврын уралдаан нэрийн дор үндэсний өв соёлыг устгаж буй эрлийз адууны наймаачдыг өөгшүүлдэг газар нь УИХ биш. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан уралдааныг хуулиар зөвшөөрөх нь хүний эрхийн илэрхий зөрчил үүсгэж байна” гэжээ. Хоёр талын байр суурийг хүргэхэд ийм байна.

Тэгвэл хаврын морины уралдаан Монгол болон Өвөрмонголд өнгөрсөн хугацаанд ямар байдлаар зохион байгуулагдаж байсныг тоо баримтаар харуулья.

МОНГОЛ: 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл уралдааныг хориглосон.

  • 2025 оны нэгдүгээр сард хоригийг цуцалсан. Гэхдээ 18 нас хүрээгүй хүүхэд өвөл, хаврын уралдаанд унаач хийхийг хориглосон.
  • 2026 оны хоёрдугаар сард Хүний эрхийн комисс хоригийг хэрэгжүүлээгүй 11 сумын Засаг дарга хариуцлага хүлээсэн.

ӨВӨРМОНГОЛ:

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны хувьд хаврын уралдааныг хориглодоггүй. Харин Хятадын Засгийн газар өөрөө аялал жуулчлалд зориулж бодлогоор зохион байгуулдаг. Шилийн гол аймагт “ Монгол морины супер лиг” нэртэй морины уралдаан болдог. Энэ уралдаан нь жилийн дөрвөн улирал( хавар, намар, өвөл, зун) болдог бөгөөд гацаа, сум, хошуу, аймаг гэсэн дөрвөн шатлалын дагуу хийдэг аж. Өвөрмонголд анх удаа буюу 2023 онд морины уралдаан зохион байгуулагдаж байсан байна. Үүнд нийт 136 уралдаан болж, 100 мянган хүн оролцсон гэсэн албан ёсны тоо баримт байна. Хамгийн сүүлд гэхэд 2026 оны хоёрдугаар сард хасах арав гаруй хэмд өвлийн шигшээ болж, 310 гаруй уралдаанч оролцсон. Өвлийн наадмууд нь Нэгдүгээр сараас эхлээд 3, 4 сар үргэлжилдэг аж. Тэд уралдаанаа тал хээрээр биш, тойрог зам дээр 6-15 км-ийн зайд зохион байгуулдаг байна. Морийг өндрөөр нь хоёр ангилна. ( 1.38 м- ээс доош, дээш), унаачийн нас нь урт уралдаанд 12- оос дээш, бусад төрөлд 18-наас дээш гэж заажээ. Уралдааны өмнө шүүгч морийг шалгадаг. Бэртэлтэй морь оролцож болохгүй гэж уралдааны дүрэмд тусгажээ. Дээрх тоо баримтыг судлахад, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны бодлого нь монгол морины уралдаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагүй төдийгүй цаашдаа монгол морины уралдаан монгол үндэстний өв соёл гэхээсээ илүү хил дамжиж, Хятадын зөөлөн бодлогын нэгэн үзүүрт хаяглагдчих вий дээ гэсэн хардлага байна.

Сэтгүүлч В.Сарантуяа

2026. 11. 20 өдөр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671575
0 эможи

keyboard_arrow_up