“Dignity for Altantuya” цахим өргөдөлд 106 мянга гаруй хүн гарын үсэг зурж, НҮБ-д хандах боломжтой боллоо

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн үнэнийг тогтоож, хариуцлага тооцохыг шаардсан “Dignity for Altantuya” цахим өргөдөл 100 мянган дэмжигчийн босгыг давжээ. Энэ тухай Change.org дахь өргөдлийн шинэчлэлд мэдээлсэн байна. 

Ийнхүү олон улсын цахим гарын үсгийн тоо 100 мянгын босгыг давснаар санаачлагчдын зүгээс цугларсан дэмжлэгийг НҮБ-д хүргүүлж, уг хэргийг олон улсын түвшинд хөндөх боломж бүрдэж байгаа юм.

Малайз, Австралийн Засгийн газарт хаягласан уг өргөдөлд ял шийтгүүлсэн Сирул Азхар Умарыг хуульд нийцүүлэн шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэх, хэргийн захиалагч болон оролцсон байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг хараат бусаар шалгахыг уриалжээ. Мөн талийгаачийн гэр бүлд шүүхийн ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн байна. 

Үүнтэй холбогдуулан  өмнө нь хохирогчийн аав С.Шаарийбуу олон нийтэд хандаж, Малайзын Холбооны шүүхэд гаргасан давж заалдах өргөдлийг нь дэмжин, цахим гарын үсэг зурахыг хүссэн билээ.

Цахим өргөдөлд гарын үсэг зурах: https://c.org/mPw5qkjwhz

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671553
0 эможи

keyboard_arrow_up