Дизель түлшний үнэ литр тутамд 700–900₮-өөр нэмэгдэж, талх, нарийн боовны ҮНЭ ӨСӨХ эрсдэлтэй байна

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

Шатахууны үнэ өсөхөд хүнсний үнэ дагаад нэмэгддэг дүр зураг дахин давтагдах эрсдэлтэй байна. Энэ удаа дизель түлшний үнийн өсөлт талх, нарийн боов үйлдвэрлэж, дэлгүүрүүдэд түгээх өртгийг нэмэгдүүлж байна.

Тариалангийн талбайгаас улаанбуудайг гурилын үйлдвэрт тээвэрлэхээс эхлээд гурилыг талхны үйлдвэрт, бэлэн талхыг дэлгүүрт хүргэх хүртэл түлшний зардал шат бүрд гардаг.

Дизель түлш  литр тутамдаа 700-925 төгрөгөөр нэмэгджээ. Улаанбаатарын долоо хоногийн үнийн ажиглалтаар аравдугаар сарын 26-нд ийм өсөлт бүртгэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар нэг литрийн дундаж үнэ 5,700 төгрөг хүрсэн байна. Энэ нь аравдугаар сарын дундаж үнэ болох 4,991 төгрөгөөс 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түлш энэ түвшинд байвал гурилын үйлдвэр түүхий эдээ татахад, талхны үйлдвэр бүтээгдэхүүнээ түгээхэд илүү зардал гаргана. 

Өрхийн хүнсний төсөвт үнийн өсөлт аль хэдийн мэдрэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны аравдугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар, талх, гурил, будааны бүлгийн үнэ 10 хувиар өсжээ. Харин арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатарт талхны дундаж үнэ 2,922 төгрөг, зүссэн талхных 3,929 төгрөг байв. Энэ нь жилийн өмнөхөөс тус бүр 7.9 болон 19.4 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Нарийн боовны өртөгт гурилаас гадна сүү, өндөг, цөцгийн тосны үнэ нөлөөлдөг. ҮСХ-ны мөн өдрийн ажиглалтаар савласан сүүний жижиглэнгийн үнэ жилийн өмнөхөөс 8.2 хувиар, цөцгийн тосных 5.2 хувиар өссөн байна. Төгрөгийн ханш сулрах үед импортын орц, сав баглаа боодлын зардал ч нэмэгдэх боломжтой.

Түлш, түүхий эдийн нэмэгдсэн зардлыг үйлдвэрлэгчид тодорхой хугацаанд ашгаасаа шингээж болно. Харин зардал энэ түвшинд хадгалагдаж, түүнийг нөхөх боломж хумигдвал бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ.

Талхны үнэ дахин өсөх эрсдэл улаанбуудайг тээвэрлэх үеэс эхэлж, бэлэн талхыг дэлгүүрт хүргэх хүртэлх зардлаас үүдэж байна.

Шатахууны үнэ жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Үндэсний статистикийн хороо

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671521
0 эможи

keyboard_arrow_up