Ирэх оноос өөрийн хүсэлтээр ажлаас гарсан даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 55 өдрөөр тооцож олгоно

2026 оны 11 сарын 16

Arslan.mn

Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл, тэтгэмж тооцох аргачлал, олгох хугацаанд оруулсан өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс ажлын 76 өдрөөр, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно. 

Тэтгэмжийг ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн дараалсан 12 сарын дундаж цалин, түүнтэй адилтгах орлогоос тооцно.

Анх тэтгэмж авахын тулд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийт 24-өөс доошгүй сар, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

Өмнө нь тэтгэмж авсан даатгуулагч дахин 12 сар шимтгэл төлж, үүнээс сүүлийн есөн сард тасралтгүй төлсөн бол тэтгэмж авах эрх дахин үүснэ.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгийн мэдээлснээр 2026 оны төсвийн тодотголоор ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилтийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ онд саатсан тэтгэмжийг бүрэн олгох боломж бүрдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671506
1 эможи

Pak
2026-11-16 23:33
Zail
Т’ Цээгий
2026-11-16 21:46
дэмжиж
Зочин
2026-11-16 21:24
төрийн захиргаа цалин нэмэхгүй ажлаас гарах болхоор тэтгэмжээ багасгачихий байналдаа дээгүүрээ яам ьамгын
Зочин
2026-11-16 21:12
Бид олон жил өөрсөдөө мөнгө төлж наад наадхын чинь хөрөнгийг бүрдүүлсэн гэтэл яахлаараа та нар дураараа хасаж танадаг юм
Зочин
2026-11-16 21:04
Arai shu bid hori guchin jil tulchihuud yahaaraa hasuulah estoi yum be malnuud yumaa neeree
sodko sodko
2026-11-16 17:03
zondoo zorvv garj bn shde arai yma
tatwar tulugch
2026-11-16 16:27
Boliochee. Yuuchgui idej uuchaad yahaaraa hasdag ym!!!
Өгөөдэй Батмөнх
2026-11-16 16:16
Юучгүй үлддэг бсан бол одооч харамсахгүй юм бнааа
Зочин
2026-11-16 13:43
Халамжийн хүмүүсд хамаа байхгүй хууль бздээ
Элийяа Элийяа
2026-11-16 13:37
Гомдолтой бна
Зочин
2026-11-16 13:32
Арай дэндэнээ 90 хоног болгээш
Зочин
2026-11-16 13:32
Арай хэтэрхий байнаа 90 хоног болгоош
наранцэцэг
2026-11-16 13:30
hudlaa ivchin zohioj hudlaa heleed halamj avaad suuj baimaar boljdee hiij bvteej yvaa hvmvvsee tultaln shimtgel avj avchaad butsaad hongololt ovdson ved emnelgiin vilchilgee hvrtel bvren avch chadahgvi niigmiin daaygalaar hogiin ym orj iren
Зочин
2026-11-16 13:11
Юу вэ болиоч, ямар ч ялгаваргүй цаоингаасаа 2%-иа ажилгүйдлийн тэтгэмж гээд өчнөөн жил төлж өн, АО-с 1%, Д-с 1% гээд. 2017 онд ялгавартай байсэыг 1 ижил болгож 76 хоног болгосрн биз дээ. ЭМ-н шалтгаанаар, эсвэл дарамтнаас болоод гарч байгаа бол 55 хоног боож байгаа юм уу. АО ажлаас чөлөөлнө, эсвэл өөрөө хүсэлтээ өгч магадгүй гэж ялгаатай шимтгэл төлөөгүй биз дээ. Дандаа хүнийхээ эсрэг хууль санаачилдаг болжээ.
Цэрэннадмид Ганчимэг
2026-11-16 12:41
Арай дэнднээ өөрийн хөдөлмөрөөр ажиллаж байгаа болохоос биш ямар гуйлга гуйсан биш хөдөлмөрлөж яваа хүсүүсээ дорд үзэх юмаа ямар зүгээр сууж байгаад авч байгаа биш
Зочин
2026-11-16 10:58
юу вээ өөрийн хүсэлт бол 55 хоног компанийн зүгээс бол 76 хоног юмуу
keyboard_arrow_up