ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн харьяа агентлаг байгууллагуудтай шуурхай хуралдаан хийлээ

2026 оны 11 сарын 12

May be an image of text
Хуралдаанаар 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, дараах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн болон үндэслэлгүй шилжүүлсэн, давтан гомдол гаргасан асуудлын шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээ авах, яамнаас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээлж байхыг үүрэг болгосон юм.

Мөн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, иргэдтэй харилцах харилцаанд тавих хяналтыг сайжруулж, аливаа зөрчлийг нуун дарагдуулах, иргэдийн гомдол, мэдээллийг шийдвэрлэлгүй орхигдуулах явдлаас урьдчилан сэргийлэхийг чиглэл болголоо.

Түүнчлэн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгавар болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа холбогдох журам, аргачлал, хугацаа, шаардлагыг чанд мөрдөж, тайлан мэдээг товч, тодорхой, үнэн зөв, бодит үр дүнд тулгуурлан боловсруулахыг анхаарууллаа.

Тайланд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн, хэрэгжилт удааширсан шалтгаан болон цаашид авах арга хэмжээг тодорхой тусгаж, ерөнхий, давхардсан, үр дүнг илэрхийлээгүй мэдээлэл ирүүлэхгүй байх, тайлангийн чанар, үнэн зөв байдал, хугацаанд нь ирүүлэх асуудлыг байгууллагын удирдлагууд биечлэн хариуцах үүрэг өглөө.

Үүнээс гадна яам болон харьяа агентлаг, байгууллагуудад өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг нотлох баримтад үндэслэн нэг бүрчлэн тайлагнах, хугацаа хэтэрсэн болон хангалтгүй хэрэгжсэн ажлын шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулахыг даалгав.

Хуралдааны үеэр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, хэрэгжилтийг тайлагнахад анхаарах асуудлаар мөн холбогдох мэдээлэл өглөө.

May be an image of text

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671487
0 эможи

keyboard_arrow_up