Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 603 хүнд холбогдох 286 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 4 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, шүүхээс уг 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 2 жилийн хугацаагаар хорих ял болон 2.7-6 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:

Н.Т нь “М...” ХХК, “З...” ХХК, , “М...” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэж, давуу байдал бий болгох зорилгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр арилжааны банкин дахь бусдын дансаар дамжуулан 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Т-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671484
0 эможи

keyboard_arrow_up