П.Анхтуяа: Өмнөх захирлын үед гарсан асуудлыг надтай холбон тайлбарлаж байгаад гайхаж байна

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захирал П.Анхтуяа “Бусдаас их хэмжээний авлига авсан байж магадгүй 150 гаруй сая төгрөгийн асуудлыг шалгаж өгнө үү" гэх утга бүхий мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл энэ асуудлаар тус эмнэлгийн захирал П.Алтантуяагаас тодруулахад "Миний бие УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалд энэ оны хоёрдугаар сарын 09-ний өдөр томилогдсон.
Харин зарим хэвлэлүүд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан тендертэй намайг холбож бичсэн байсан.
Өөрөөр хэлбэл намайг ажилд орохоос бараг жилийн өмнө зарлагдсан 90 саяын төсөвт өртөгтэй “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” мөн 62,5 саяын төсөвт өртөгтэй “Өндөр давтамж долгионоор судас болон, эдийн түлж тайрах гар нийлүүлэх” тендертэй холбож бичээд байсан.
Үүнээс гадна 2025 оны Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжид тусгагдсан “51 саяын төгрөгийн түрээс аваагүй” гэсэн үндэсний аудитын асуудлыг надтай холбоод байна лээ.
Энэ үед УНТЭ -ийн захирлаар Л.Бямбасүрэн ажиллаж байсан. Тэгэхээр надтай ямар ч хамаагүй гэсэн үг.
Энэ мэт өмнөх удирдлагын үеийн асуудлаар хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны 07.28-ны өдөр гаргасан шийдвэрийг миний бие хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэж, дахин гомдол гаргасан.
Ингээд 2026 оны 08.07 өдөр буюу 7 хоногийн дараа Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон." хэмээлээ.






