С.Тулга: Тасалбар 50 мянган төгрөг, клубүүдэд тасалбарын орлогоос нэг төгрөг ч өгдөггүй

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга сагсан бөмбөгийн тэмцээний тасалбарын үнэ, орлогын хуваарилалт, зохион байгуулалтын талаар нийт 10 багийн 200 гаруй багш тамирчин дасгалжуулагч болон үзэгч 3000 хүний өмнөөс шүгэл үлээлээ.

Тэрбээр үзэгчийн тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй, зааланд ус, ундаа, шар айраг 3–4 дахин өндөр үнээр зарагддаг бөгөөд гаднаас хүнс, ундаа оруулахыг хориглодог гэжээ. Мөн зогсоолын төлбөрийг шүүмжилж, үзэгчдийн тасалбарын орлогоос клубүүдэд хувь өгдөггүй хэмээн мэдэгдсэн байна.

С.Тулгын хэлснээр багууд 2–12 тэрбум төгрөгийн зардал гаргадаг ч гэр бүл, найз нөхдийнхөө тасалбарыг өөрсдөө авдаг аж. Мөн тэрбээр «Тэмцээний техникийн зөвөлгөөн байхгүй» гэж бичээд, үнэнээ хэлж, сэтгэл гаргасан хүмүүст шүүгчээр дамжуулан болон далдуур саад учруулдаг хэмээн шүүмжилжээ.

С.Тулга мэдэгдэлдээ хүндэлж явдаг хүн хэмээн MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргалыг дурдаж, түүний болон хамт олныхоо нэр хүндийг бодохыг уриалсан байна. Тэрбээр "Залуусын болон миний хүндэлж биширч явдаг MCS группийн үүсгэнэ байгуулагч Ж.Оджаргал гэдэг эрхэм хүний нэрийг MCS гэдэг сайхан хамт олныхоо нэр хүндийг бодоосой билээ. Яривал зөндөө юм байгаа шүү дээ. Сагсан бөмбөгөөс шахах оролдлого гарна гэж үзэж буйгаа илэрхийлж, Монголын ард түмэн тэнэг биш шүү. Одоо баахан хөлсөлж авсан хуурамч хаягнуудаараа бичүүлж доромжилох байх!" хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671472
0 эможи

keyboard_arrow_up