Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-д өргөн барина
2026 оны 11 сарын 11

УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Төсөлд хоёр ба түүнээс дээш зогсоолтой иргэн өөрийн сонгосон нэг зогсоолыг татвараас чөлөөлүүлэхээр тусгажээ.
Үүний зэрэгцээ өрхийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх нийтийн өргөдлийг E-Zasag платформоор 101,097 иргэн дэмжжээ. Уг өргөдлийг арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671459
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
