Үс хялгас, хоолны үлдэгдэл, өөх тос, 00 цаас, сальфетка зэрэг нь цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмж байна

2026 оны 11 сарын 06

Arslan.mn

Иргэн бүр цэвэр усаа зүй зохистой хэрэглэхээс гадна хатуу хог хаягдлаа бохир усны шугам хоолой, суултууртаа хаяхгүй, хогийн савандаа хаяж хэвших хэрэгтэй байна. Учир нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй хаягдал усны бохирдлын түвшин стандартаас хэтэрсэн.

Их хэмжээний ахуйн хог хаягдал буюу үс хялгас, хоолны үлдэгдэл, өөх тос, ариун цэврийн усанд уусдаггүй цаас, сальфетка гэх мэт хог хаягдал ирж цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж улмаар цэвэрлэж буй усны чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс манай байгууллагын зүгээс “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье” челленжийг өрнүүлж нийслэлийн иргэддээ хандаж хатуу хог хаягдлаа бохир усны шугам хоолой, суултууртаа хийхгүй, хогийн саванд хаяхыг уриалж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671427
0 эможи

keyboard_arrow_up