ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 гаруй төгрөгөөр буурчээ

2026 оны 11 сарын 05

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар Улаанбаатар хотод хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 1,066 төгрөгөөр буюу 4.2 хувиар буурчээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар хонины ястай махны нэг килограммын дундаж үнэ 24,368 төгрөг болсон байна. Харин өмнөх долоо хоногт буюу аравдугаар сарын 26-ны байдлаар 25,434 төгрөгийн үнэтэй байжээ.

Мөн энэ хугацаанд ямааны ястай махны үнэ 1,394 төгрөгөөр буюу 6.9 хувиар, үхрийн ястай махны үнэ 492 төгрөгөөр буюу 1.7 хувиар тус тус буурсан байна.

Ийнхүү гол нэрийн махны үнийн хувьд өнгөрсөн долоо хоногт буурах хандлага ажиглагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671409
0 эможи

Зочин
2026-11-05 14:30
Юү вэ худлаа хуцаад байлдаа нэмэгдсэн бхад
keyboard_arrow_up