Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Энэ оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо "Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026" болж өндөрлөсөн юм.

Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 70 кг жинд “Гутгаар байр”-т шалгарч, хүрэл медаль хүртсэн.

Цагдаагийн дэслэгч Т.Тулга өнөөдөр /2026.11.04/ эх орондоо ирж, Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Саранболд болон хамт олон нь угтан авлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Т.Тулга нь 2019, 2021 болон 2026 онд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, гурав дахь удаагаа медальт байрт шалгараад байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671368
1 эможи

Уншигч
2026-11-06 09:22
Үндэсний бөхөд түрүүлсэн шөьгийн 4 -д үлдсэн бөхчүүдэд нутгийн зөвлөл нэртэй баагийснар хэдэн зуун саяын машинаарбайлаад байдаг Дэлхийн аваргаар 3 удаа медаль хүртсэн Тулгыг угтаж байгаа нь нэг багц цэцэг мөнгөн аягатай сүү өгч буй нь чамалмаар цол нь дэслэгч цол цол нэмээч бас их мөнгөтэйгээрээ аархаад байдаг компаниуд нэг машин өгчмөөр юм Харамсалтай
Зочин
2026-11-05 20:30
Орон сууцны хүмүүсийн царайтай төстэй гэр хорооллынхон тухайн орон сууцны хүмүүсийн гэрүүдийн ойр хавьд эргэлдээд байна. Иргэний үнэмлэхний зургуудыг хууль бусаар scanning хийсэн байна
Уншигч
2026-11-05 20:29
Монголын хэдхэн шигшээ багын тамирчид Могол гэдэг нэрийг Дэлхийд зарлуулж төрийн дуулал эгшиглүүлж байдаг иймд Дэлхийн аваргын 3 медальтай Тулга дэслэгч цолтой цолыг нэмээч
Уншигч
2026-11-05 20:24
Тулгад баяр хүргье
Иргэн
2026-11-05 17:07
Дэлхийд Монголын нэрийг ганц авч гарсан авьяаслаг тамирчин Тулгадаа баяр хүргэе!! Яаахаараа дэслэгч гэж гэдсээ чирсэн зөвхөн Монголдоо найраны бөхчүүд бүгдээрээ хурандаа шүү дээ!! Ккк Гэтэл Дэлхийн хэмжээний авьяаслаг бөх дэслэгч!! Ккк Аргагүй л дээ Үндэсний бөхчүүд МАХН -АН мафиуудын цүнх баригчид болцгоосон бузрууд аргагүй!!
keyboard_arrow_up