Улаанбаатар хотын иргэн та ямар ус уудаг вэ?

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Ус сувгийн удирдах газар нь Их хотынхоо хүн амыг Туул голын сав дагуух 20-70 метрийн гүнээс олборлосон ГҮНИЙ цэвэр усаар хангадаг. Иргэн таны ууж буй усыг УСУГ-ын “УСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ”-т өдөр тутам шинжилдэг. Манай лаборатори нь Монгол улсад усны чанарын хяналтаар хамгийн АНХНЫ итгэмжлэл авч "Итгэмжлэгдсэн лаборатори" болж, олон улсын итгэмжлэлийн үзлэгт хамрагддаг. Улаанбаатар хотын сая гаруй хүн ам хэрэглэж буй ундны усыг MNS 900:2005 стандартад заасан химийн 5-60 гаруй, нян судлалын 4-6 үзүүлэлтээр өдөртөө 20-40 сорьцонд жилдээ 5000 орчим сорьцонд шинжилгээ хийж хяналт тавин ажилладаг.

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671339
0 эможи

keyboard_arrow_up