ДХИС-ийн “Нийтийн хэв журам хамгаалах ахлах байцаагч нарыг чадавхжуулах“ сургалт эхэллээ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагий сургуулиас Цагдаагийн байгууллагын “Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий хэв журмын ахлах байцаагч нарт зориулсан чадавхжуулах” сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.11.02/-ны боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар,Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Тус сургалт нь шинээр томилогдсон хэв журмын ахлах байцаагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлыг дээшлүүлж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ албан үүргээ гүйцэтгэх явцад нийтлэг гардаг алдаа, дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.

Arslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671331
0 эможи

keyboard_arrow_up