“Төмөр замын газар”-ын газрын дарга М.Онон сарын 3 сая хүрэхгүй цалинтай ч ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮410 саяын 10 АДУУТАЙ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Амралтын өдрүүдэд цахим орчинд архидан согтуурсан байж болзошгүй нэгэн эмэгтэйн бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татлаа.

Тус бичлэгт эмэгтэй “Миний хамт байгаа хүн бол саяхан төмөр замын нээлтээ хийсэн компанийн дарга. Надад 10 сая төгрөг өгсөн” хэмээн ярьж байгаа бол хамт байсан эрэгтэй нь “Миний хөөрхөн өө, энийг уучих. Дансанд чинь 10 сая төгрөг хийчихсэн байна, болоо ш дээ” гэх зэргээр ярилцаж буй нь бичигджээ. 

Уг бичлэгт гарч буй эрэгтэйг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Тэгвэл  үүнтэй холбогдуулан “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Ононгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний мэдүүлснээр сарын цалингийн орлого нь 3 сая төгрөгт хүрэхгүй боловч 125 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн нийт 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуутай гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮36 сая
Гэр бүлийн орлого:  ₮62 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮395 сая / Мотоцикл Yamaha YZF , Lexus ES 300, Toyota Land Criuser 300 - 1 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮410 сая /Адуу-8, Адуу-2/
Газар: ₮20 сая /Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮125 сая   
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮108 сая гэж мэдүүлжээ.

Мөн Эрдэнэс ТТ-н 1072 хувьцаатай, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байхгүй гэж  мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671316
1 эможи

ОНОН
2026-11-02 14:07
СҮРТЭЙ АТААРХУУ НОВШНУУД БООЖ ҮХЭХНЭЭ
И
2026-11-02 11:27
Онон, Хэрлэн гэгчүүд ЗТЯ,Төмөр замыг их ч бузарлах юм, байсаар ч байх юмдаа !
keyboard_arrow_up