“Premier Tailor“ дэлгүүрийн эзэн Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагджээ

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

“Premier Tailor“ дэлгүүрийн эзэн Т.Зориг хар тамхины хэргээр энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” цогцолбороос хуулийн байгууллага саатуулсан байна.

Тэрбээр саатуулагдах үедээ гурвуулаа байсан бөгөөд түүний бизнесийн хамтрагч гэгдэх Франц Улсын иргэнийг мөн баривчилжээ.

Одоогоор хэрэгт холбогдогч нараас биологийн шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон гэх мэдээлэл байгаа бөгөөд  эрүүгийн хэрэг үүсгэхээр мөрдөн шалгах ажилллагааг үргэлжүүлж байгаа аж.

Энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад," Шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажилллагааг үргэлжүүлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв

Ташрамд дурдахад, Т.Зориг нь олон нийтэд танигдсан хүүхдийн эмч, "Зинт клиник"-ийн үүсгэн байгуулагч Т.Навчаагийн хүү юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671313
0 эможи

keyboard_arrow_up