Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан УЯАЧДЫН материалыг хүлээн авч эхэллээ

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол, шаардлагыг хангасан уяачдыг холбогдох материалаа ирүүлэхийг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдэгдлээ.

Материалыг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны ажлын албанд хүлээн авах юм.

Цолны болзол хангасан уяачид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Аймаг, нийслэлийн Морин Спорт, Уяачдын салбар холбооноос ирүүлсэн албан бичгээрх тодорхойлолт;

  2. Үндэсний спортын цолны болзол биелүүлсэн уяачийг тодорхойлох анкет (баталгаажуулж, тамга тэмдэг дарсан байх);

  3. Гаргасан амжилтыг нотлох баримт бичгийн эх хувь (өргөмжлөл, диплом, гэрчилгээ болон бусад холбогдох материал).

Материал бүрдүүлэх загвар хүснэгтийг ЭНД дарж татаж авна уу.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671307
0 эможи

keyboard_arrow_up