3 ажилтан шороонд дарагдаж амиа алдсан хэрэгт компанийн захиралд 1.2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Говь-Алтай аймагт энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйн улмаас гурван иргэн шороонд даруулж нас барсан хэрэг гарчээ.

Улмаар шүүхээс хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангаж өгөөгүй тухайн компанийн захирлыг 1.2 жилийн хугацаар хорих ял ногдуулсан.

Тодруулбал, Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн гүйцэтгэх захирал Ш.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан байна.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох" гэсэн заалтад үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял ногдуулсан байна.

Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671299
0 эможи

keyboard_arrow_up