Монгол Улсын ЭМИЙН ЧАНАР, аюулгүй байдлыг хангах тогтолцоог олон улсын жишгээр үнэлж эхэллээ

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Олон улсын жишиг тогтоох үнэлгээний аргачлал (Global Benchmarking Tool, GBT)-ын хүрээнд Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцооны чадавхыг урьдчилсан байдлаар үнэлэх ажил эхэллээ.

ДЭМБ-ын олон улсын үнэлгээний баг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш Монгол Улсад ажиллаж, эмийн зохицуулалтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, давуу тал болон сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг үнэлж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь 2022 онд анхны өөрийн үнэлгээг хийж, 2023 онд байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, 2025 онд шинэчилж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэхүү үнэлгээ нь эмийн зохицуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

ДЭМБ-аас Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэхэд тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2025 оноос албан ёсны олон улсын жишиг тогтоох үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671281
0 эможи

keyboard_arrow_up