Н.Энхбаяр: Шатахууны хомсдолтой үед Цагаан сарын амралтыг богиносгох талаар эртнээс бодох хэрэгтэй

Эдийн засагч Н.Энхбаяр ирэх 2027 оны Цагаан сарын баярын амралтыг хэрхэн зохицуулах талаар эртнээс төлөвлөж, бэлтгэл хангах шаардлагатайг анхаарууллаа.
Энэ талаар Н.Энхбаяр " Ирэх 2027 оны 2-р сарын 7-ны өдөр хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохионо. Одооноос Цагаан сарын баярын өдрүүдэд хэд хоног, яаж амрах вэ гэдгийг бүх түвшиндээ бодож төлөвлөх, бэлтгэх хэрэгтэй.
Бензин шатахууны хүрэлцээ, хангамж тааруу байгаа энэ нөхцөлд олон хоног амарч, хөдөө орон нутаг руу олноороо зорчоод шатахуунгүй гацах, шатахуун түгээх станцуудад дугаарлан бухимдалтай өдрүүдийг өнгөрүүлэх үү, эсвэл энэ удаад амралт, баяр ёслолын өдрүүдээ арай богино тэмдэглэх үү гэдгээ эртхэн бодож шийдсэн нь дээр.
Арай гэж бүрдүүлсэн багахан хэмжээний бензин, түлшний нөөцөөр баярлаж, цагаалаад өнгөрвөл ирэх хаврын урт өдрүүдэд бүр ч хүнд нөхцөлтэй тулгарна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.


