УБДС: Өвлийн их ачааллын үед дулааны сүлжээнд ШИНЭ ХОЛБОЛТ хийхийг ЗОГСООНО
2026 оны 10 сарын 29

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс МЭДЭГДЭЛ гаргалаа.
Уг мэдэгдэлд:
2026-2027 оны өвлийн оргил ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан халаалтын улирал эхлэх, дуусах хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс:
- Нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг Эрчим хүчний сайдын 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/295 дугаар тушаалаар 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зогсоох,
- Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, зайлшгүй аваарийн захиалгаар хийгдэх сэлгэн залгалтын захиалгыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дурдсан цаг хугацаанд зохион байгуулж ажиллах
- Тухайн заасан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671278
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс





