ЦЕГ: Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ

Хэсгийн байцаагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт эхэлж, сургалтын нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Г.Ганбаяр, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Баатарсүрэн нар оролцов.
Энэхүү сургалт нь шинээр томилогдсон цагдаагийн хэсгийн байцаагч нарыг богино хугацаанд чадавхжуулах, практикт гардаг нийтлэг алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар онолын мэдлэг олгож, практик чадвар суулгах зорилготой юм.



