Урьд шөнө гүүрнээс үсрэх гэж байсан жирэмсэн эмэгтэйн амийг эргүүлийн алба хаагч нар АВАРЧЭЭ

2026 оны 10 сарын 27

Arslan.mn

Урьд шөнө цагдаагийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд 03:00 цагийн орчимд харих замдаа жирэмсэн эмэгтэй хүн гүүрнээс үсрэх гэж байхад амь насыг нь аварчээ.

Тодруулбал, жирэмсэн эмэгтэй Маршалын гүүрэн дээрээс үсрэхийг завдаж байхад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Мандах-Эрдэнэ, Н.Алтаншагай нар иргэний амиа хорлох оролдлогыг таслан зогсоож, тусламж үзүүлжээ.

Иргэн В гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ гарсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671230
1 эможи

keyboard_arrow_up