Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг 8 дахь өдрөө хайж байна
2026 оны 10 сарын 23

Энэ сарын 15-ны өдөр малдаа гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид хайж байна.
Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671199
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
