Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно

2026 оны 10 сарын 23

Arslan.mn

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай.

Ингэснээр холбогдох шаардлагыг хангасан иргэд шатахуун түгээх станцад бусад тээврийн хэрэгслийн дараалалд удаан хугацаагаар хүлээлгүйгээр шатахуун авах боломжтой болно.

Шатахууны шуурхай штабаас шатахуун түгээх станцуудад үүсэж буй ачаалал, дарааллыг зохицуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Иймд шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.

Мөн бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671198
1 эможи

Mr T
2026-10-25 17:21
Hezeenees we?
ОТГОНБАЯР
2026-10-24 18:44
Хүүхдээ хардаг ээж бна хамаарагдах уу 21 жил асарч бна байнга эмнэлэг бариа заслаар явдаг ээж охин 2р бна
Б.Баярхүү
2026-10-24 18:16
Баярлалаа таних тэмдэгийг үнэмлэхийн хамт үндэслэж өгөх хэрэгтэй шүү
зочин
2026-10-24 16:06
бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юм уу эсвэл тулгуур эрхтэний хөгжлийн иргэдэд юм уу тодорхой болгооч.

Сумъяабаатар С.
2026-10-24 10:45
sonsrhguu
Туяа
2026-10-24 06:50
Зөв шийдвэр бна баярлалаа
Болд
2026-10-24 00:56
Маш зөв
Нэргүй
2026-10-23 21:21
Групптэй хүн хөгжилийн бэрхшээлтэй хүний тоонд орох уу хаанаас тусгай тэмдэг үнэмлэхээ авах бэ
L.Barsbold
2026-10-23 20:28
vnen baigaasai tegwel saihan bna shvv
L.barsbold
2026-10-23 20:27
vnen bol saihan bna shvv
Батболд
2026-10-23 19:44
зөв шиидвэр байн
Nyamsuren
2026-10-23 19:43
Zuv mash ih bayrlalaa
Altanzul
2026-10-23 19:30
30 минутаас илүү зогсолт байхгүй. Машин дотор удаан байх аягүй дургүй. Таалагдахгүй бол бүр орилно чарлана.
Сарангэрэл
2026-10-23 15:15
Болж байн
keyboard_arrow_up