“Улаанбаатар дулааны сүлжээ“ ТӨХК зөвшөөрөл, техникийн нөхцөл олгох болон гэрээ хийх үйл ажиллагааны олон шат дамжлагыг цөөлөн, бүрэн цахимжууллаа

"Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин" сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр салбарын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох, бизнесийн орчныг дэмжих, мөн хэрэглэгчдэд чирэгдэлгүй цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй чухал ажлуудын талаар мэргэжилтнүүд илтгэл тавьж, санал солилцов.
“УБДС” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, Техникийн Хэлтсийн Ахлах инженер Б.Хүрэлмөнх “Төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, шинээр холбогдох техникийн нөхцөлийн цахим системийн тухай” сэдвээр, Хэмжүүрийн албаны Хэмжүүр бодлогын инженер Д.Батчимэг “Дулааны тоолуурын техникийн нөхцөл олгох, шийдвэрлэлтийн тухай” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

"Улаанбаатар дулааны сүлжээ“ ТӨХК нь "Чөлөөлөе" аяны хүрээнд зөвшөөрөл, техникийн нөхцөл олгох болон гэрээ хийх үйл ажиллагааны олон шат дамжлагыг цөөлөн, бүрэн цахимжуулснаар төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангаж, бизнесийн орчинд тулгарч буй засаглал болон захиргааны саад бэрхшээлийг арилгахад чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.









