“Mercedes-Benz G320“ машинтай Хэрлэн голын усанд суусан хоёр иргэнийг татан гаргажээ

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг Хөдөө хэсгийн Дивизийн гарам хэмээх газарт хоёр зорчигчтой суудлын автомашин Хэрлэн голын усанд живж байна гэсэн дуудлага 2026 оны 10-р сарын 22-ны өдрийн 01:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн ээлжийн алба хаагчдыг очиход "Mercedes benz G320" загварын суудлын автомашин “Хэрлэн голын усанд сууж, тус автомашины жолооч А /40 настай, эмэгтэй/, зорчигч Д /32 настай, эрэгтэй/ нар автомашин дотроо байсныг аварч, автомашиныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671173
0 эможи

keyboard_arrow_up