ТОДРУУЛГА: Төв аймагт амиа алдсан хоёр сурагч охины хэрэг болон “Багш амиа хорлосон“ гэх хэргийг ШАЛГАЖ байна
2026 оны 10 сарын 21

Төв аймгийн Борнуур сумын нутагт автомашин онхолдож 16 настай хоёр охин газар дээр НАС БАРСАН харамсалтай хэрэг өчигдөр гарсан билээ.
Тодруулбал, амиа алдсан тус сурагчид дотуур байранд амьдардаг гэх мэдээлэл бий. Мөн тус хэрэгт холбоотой гэх багш амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл ч гараад буй.
Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, ослын хэргийг шалгаж байгаа. Мөн "Багш амиа хорлосон байж болзошгүй" гэх хэрэг дээрх осолтой холбоотой эсэх нь одоогийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалтын ажил үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671145
1 эможи
Зочин
2026-10-21 15:45
hovdiin zereg sumiin 19 62 UEM dugaartai suburban jeeptei nymdavaa al bugusnii uvchtei buzar hulgaich
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
