Хоёрдугаар эмнэлэг “ӨВДӨЛТ НАМДААХ СУРГАЛТЫН ТӨВ”-тэй боллоо
2026 оны 10 сарын 20

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь 10 дугаар сарын 16-ны “Дэлхийн нурууны өдөр”-ийг тохиолдуулан Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн дэргэд “Өвдөлт намдаах сургалтын өрөө”-г нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан оролцлоо.

Энэ өдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Ш.Энхтүвшин болон эмч, мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн “Олон мэргэжилтний өвдөлт намдаах төв хөгжүүлэх гарын авлага”-ын нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь өвдөлт намдаах тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671137
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
