Гаалийн байцаагчид хахууль өгсөн иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Мөн хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Тухайлбал, иргэн М Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгтээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн  хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хахууль өгөх гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөн иргэн Б, М, С нар нэр бүхий компанийн удирдлагаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тн цемент, “Т” ХХК-д 548.7 сая төгрөгийн 3 тн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон. Эдгээр хүмүүсийг давуу байдал бий болгосныг мэдсээр байж гэрээ байгуулж 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон хэрэгт холбогдсон нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтад үндэслэж яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар

-А.Г, Б.Г, П.Ц нар нь бүлэглэн 2026 оны 6 дугаар сарын 22-ний өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, метамфитамины бодисын агууламжтай,16.9 грамм жинтэй   хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор БНТУ-аас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан улсын хилээр нэвтрүүлсэн;

-Б.Г, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчин ирэхдээ “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, метамфитамины бодисын агууламжтай 509.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ачаандаа нууж, бусдад худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэх 2 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

-Л.Т нь 2026 оны долдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "speed" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

-М.Т, М.Т, О.А, Н.А нар нь бүлэглэн 2026 оны 5,9 дүгээр саруудад хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Эдийн засгийн гэмт хэргийн талаар:

-Л.А, Э.У нар нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр саруудад нэр бүхий хуулий этгээд, иргэдэд шар манжин худалдан борлуулсан мэтээр төлбөр тооцооны хэрэгсэл буюу санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг зөрчиж, хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Л.А нь нийт 2 тэрбум, 203 сая төгрөг, Э.У нь нийт 354 сая төгрөгийг хууль бусаар авсан гэх 2 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671122
0 эможи

keyboard_arrow_up