Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

Шатахууны шуурхай штабын хуралдаанаас гарсан шийдвэр, шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

 Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • АИ-92 бензин: 22 мянган тонн буюу 10 хоногийн нөөц
  • АИ-95 бензин: 2,079 тонн буюу 17 хоногийн нөөц

Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөц

Онгоцны түлш: 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ

Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс 38 мянган тонн нь нийлүүлэгдээд байна.

ҮНЭ, ТҮГЭЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу зөрчил, дутагдлыг шалгаж, тухай бүр арга хэмжээ авч байна.

ИРГЭД 264 ШТС-ЫН МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА

АМГТГ-ын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын 264 ШТС-ын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй шатахууны төрөл, оочер дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэж байна.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй, 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авна.

 ШАТАХУУНЫ ЧАНАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО

АМГТГ-аас шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671112
0 эможи

keyboard_arrow_up