АУДИТ: Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ “Аман зүлэг“ хоршоонд ₮117,2 сая төгрөг илүү олгожээ

2026 оны 10 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газраас "Сүхбаатар аймгийн орон нутгийн төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн"-г нэгтгэн гаргажээ.

Аудитаар хэд хэдэн зөрчил илэрснийг арилгуулах зөвлөмжийг хүргэсэн байна. 

Тухайлбал,

  • Сүхбаатар сумын Засаг даргад хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн 
  • Сүхбаатар сумын Засаг даргын орлогчид албан шаардлага хүргүүлсэн
  • "Аман зүлэг" хоршоонд 117,2 сая төгрөгийг илүү олгосон
  • Шаардлага хангаагүй болон нийлүүлэгдээгүй 1291 бог малтай холбоотой нийлүүлэлтийг зогсоож, үнийн зөрүүг нөхөн төлүүлэх
  • 76,9 сая төгрөгөөр хээрийн үзвэрийн нэг ширхэгийг дутуу нийлүүлсэн асуудлыг шийдвэрлэх зэрэг зөрчлийг илрүүлжээ. 

Ташрамд дурдахад, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар газар олгосон байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, 48 цаг саатуулж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671082
0 эможи

keyboard_arrow_up