ЦЕГ-ын дарга Ж.Болд НХЖХОНАБХ албанд ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

2026 оны 10 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун нар энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ажиллаж, алба хаагчдын төлөөлөлтэй уулзан, тэдний санал хүсэлтийг сонсож, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

​Уулзалтад тус албаны бүтцийн нэгжийн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, хэлтэс, тасгийн удирдлага, алба хаагчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, хорооны цагдаа, эргүүлийн цагдаа, офицерийн төлөөлөл болох 104 алба хаагч танхимаар, аймгийн цагдаагийн газрын чиг үүргийн нэгжийн 944 алба хаагч цахимаар тус тус хамрагдсан.

​Арга хэмжээний үед Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ оны эхний 9 сард хэрэгжүүлсэн онцлог ажлын мэдээллийг танилцуулж, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, нөхцөл байдал, тулгамсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдоос алба хаагчдад хандан үг хэлж, цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллах асуудлаар чиглэл өглөө.

​Тэрээр, тус албанаас хэрэгжүүлж буй дипломат төлөөлөгчийн газар, шүүхийн байгууллагын хамгаалалтын үйл ажиллагаанд харилцаа холбоо, цахим хяналтын системийн зохион байгуулалт, шуурхай удирдлагыг сайжруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлын үр дүнг сайшаан, цаашид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллахыг чиглэл болгож, алба хаагчдад ажлын амжилт хүслээ

May be an image of one or more people and textMay be an image of television, newsroom and textMay be an image of one or more people and textMay be an image of television and textMay be an image of newsroom and textMay be an image of text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671080
0 эможи

keyboard_arrow_up