Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг 8 хоногийн дараа унтраалаа

2026 оны 10 сарын 16

Arslan.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны 11.55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07.00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал тйүмэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтайгаар ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671078
0 эможи

keyboard_arrow_up