“ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ“ ХХК боловсролын салбарт НЭГ ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 22 оюутанд тэтгэлэг гардууллаа

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

“Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан шалгарч, дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа.

Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн түүх, туршлага, үнэ цэнийг бүтээж ирсэн “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа 80 жилийн түүхт “Мах Импекс” ХК, 42 жилийн түүхт “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нь Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм.

Шагнал гардуулах ёслолд "Жи Пи Брайт Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа болон УИХ-ын гишүүн Ө.Шижир, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцлоо.

Arslan.mn

"ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАДМАА:

Бид хүнсний үйлдвэрийн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, урамшуулах, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор 2026 онд ШУТИС-тай хамтран "Амжилт-2030" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна оюутнуудыг үйлдвэрийн бодит орчинд дадлагажуулах, гадаад дотоодын түнш байгууллагуудад дадлага хийх боломжийг олгох, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, анги танхим тохижуулах, шинэчлэх, судалгаа шинжилгээний ажилд бодитойгоор дэмжлэг үзүүлэх юм.

Өнөөдөр ШУТИС-ийн шилдэг 22 оюутан дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Үндэсний үйлдвэрлэгчид өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд тамирчдыг их дэмждэг байсан бол одоо боловсролын салбарт, тэр дундаа залуусын мэдлэгийг тэлэх бүхий л салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болсон.

Arslan.mn

УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ШИЖИР:

Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болох "ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ" ХХК өнөөдөр 22 оюутанд дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь төлөх батламжийг гардууллаа. Оюутан залууст тулгардаг гол асуудал бол сургалтын төлбөр байдаг. Тэр асуудлыг соргогоор харж, 22 оюутны ирээдүйг гэрэлтүүлсэн тус хамт олонд талархал илэрхийлье. Үүнээс гадна цаашид тэтгэлэгт хөтөлбөрийн тоо нэмэгдэх хэрэгтэй. Би анх ажлын гараагаа "ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ" ХХК-иас эхлүүлж байсан. Өнөөдөр ийнхүү баярт үйл явдлын гэрч болоод зогсож байгаадаа баяртай байна. Оюутан залуустаа энэ их итгэлийг зүтгэлээр хариулах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Arslan.mn

ШУТИС-ИЙН ЗАХИРАЛ Т.НАМНАН:

Манай сургууль гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа үргэлж өргөжүүлж ирсэн. Энэ хүрээнд "ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ" ХХК-тай НЭГ ТЭРБУМ төгрөгийн "Амжилт 2030" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд бакалавр, магистрын түвшний 22 оюутан дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ. Цаашдаа манай сургууль судалгааны өргөжсөн их сургууль болох. Оюутнуудын судалгааны ажлыг үйлдвэрийн түвшинд хэрэгжүүлэх өндөр ач холбогдолтой юм. “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулах, гадаад дотоодын түнш байгууллагуудад дадлага хийх боломж олгох, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судалгаа, инновацын төсөлд оролцох нөхцөлөөр хангах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671052
0 эможи

keyboard_arrow_up