“Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулж өгнө” хэмээн иргэдийг залилах тохиолдол бүртгэгджээ

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

“Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулж өгнө” гэх худал мэдээлэл түгээж, иргэдийг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Тодруулбал, “Солонго-1,2” орон сууцны төсөлд хамруулж өгнө, квот гаргаж өгнө, материал бүрдүүлж өгнө, сонгон шалгаруулалтад тэнцүүлнэ гэх зэргээр иргэдийн орон сууцтай болох хүсэл, хэрэгцээг ашиглан залилан мэхлэх эрсдэлтэй байна.

Тус төслийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг тогтоосон шаардлага, шалгуурын дагуу E-Mongolia системээр цахимаар хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнд аливаа этгээд нөлөөлөх боломжгүй юм. Мөн сонгон шалгаруулалт зарлах өдрийг албан ёсоор хараахан зарлаагүй байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчин дахь энэ төрлийн зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, хэн нэгэнд урьдчилгаа төлбөр болон бусад хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байх, мэдээллийг зөвхөн албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч нягтлахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671049
0 эможи

keyboard_arrow_up