Х.УЯНГА: Ж.Мядагбадамын нөхөр Аргүнтэд 12 айлын эзэмших газрыг мөн нэг өдөр өөрийн болгосон байна

Иргэн Х.Уянга өчигдөр /2026.10.12/ АТГ-ын гадна мэдээлэл хийж, Eguur.mn сайтын захирал Ж.Мядагбадамыг Хотын дарга асан Х.Нямбаатарын дэмжлэгээр нэг өдрийн дотор (2026 оны 1-р сарын 19) олон тооны газар эзэмших эрх авсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр дахин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэтгүүлч Ж.Мядагбадамын нэр дээр 10 газар байгаад зогсохгүй түүний нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр Аргүнтэд хэмээх сайхан зуслангийн газар таван газар байна. Түүнчлэн тэдний эзэмшиж буй нэг газар нь таван га хэмжээтэй буюу нийт найман айлын газартай тэнцэж байгаа юм. Ингэснээр зөвхөн нэг өрхийн нэр дээр нийтдээ 22 айлын эзэмших газар төвлөрчихөөд байна. Монгол Улсын нийт хүн амын 82 хувь нь газраа авч чадаагүй байхад нэг хүний нэр дээр 10 газрыг нэг өдөр ташраар нь шийдээд өгдөг ямар буянтай газар вэ. Тэр буян үйлддэг газрыг бас шалгуулах хүсэлтээ тавьсан. Түүний газрын захирамж нэг өдөр гарч байгаа нь улс төрчдийг хамгаалсны төлөөх ашиг сонирхлын зөрчил.
Туулаа хамгаалах гэж явж байхад бидний эсрэг гүтгэлэг, доромжоор цутгаж байсан. Өчигдөр ч мөн мэдээллээ гаргахаар тэгэх болов уу, ахиад л ар гэрлүү маань ноцож айлгах гэх болов уу гэж таамагласан. Яг л тэгсэн.
Нямбаатрын ажлыг хамгаалахын тулд, иргэдийг бол огтоос хайрладаггүй юм байна. Иргэдийн нүдийг самардаж, чихийг нь сэтэлдэг юм байна. Би чиний талаар ҮНЭНИЙГ ярихаа зогсоохгүй.
Мядагбадамын нөхөр Хүчитбаатарын нэр дээр нэг өдөр олгогдсон 4 газрын мэдээлэл. Нэгж талбарын дугаар:
- 1802623652
- 1802623653
- 1802623651
- 1802623650 хэмээлээ.
