Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокурорын чуулганд оролцлоо

2026 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын чуулганд ажиглагчийн статустайгаар оролцлоо.

Энэ удаагийн чуулганыг “Гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” сэдвийн дор зохион байгуулжээ.

Чуулганд Орос, Азербайжан, Беларус, Казахстан, Катар, Киргиз, Кувейт, Лаос, Мальдив, Тажикистан, Узбекистан, Иран, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Энэтхэг, Шри Ланка, Хятад, Афганистан, Турк зэрэг 20 гаруй улсын ерөнхий прокурор болон бусад албан тушаалтнууд оролцлоо.

Прокурорын байгууллагууд хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох, тэр дундаа интернет орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад улс орон бүр хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар оролцогчид санал солилцов.

Дээрх чуулганы үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурор А.В.Гуцан, Казахстан Улсын ерөнхий прокурор Б.Н.Асылов нартай хоёр талын уулзалт хийлээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын дараагийн чуулган Узбекистан Улсад зохион байгуулагдахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671042
0 эможи

яана даа
2026-10-13 15:06
МОНГОЛЫН ерөнхий прокурор байсан дорлигжав, энхамгалан японы иргэнг луйвардаж асар их хэмжээний газар луйвардсан хэрэгт оролцсон. ЭНЭ хэргийг одоогийн ерөнхий прокурор жаргалсайхан урагшлуулах сонирхолгүй байна даа.
keyboard_arrow_up