МТЗ: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан есөн оюутан СУРАЛЦАХ БАТЛАМЖАА гардан авлаа

“Монголын төмөр зам” ТӨХК болон БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн технологийн коллежийн хамтын ажиллагааны хүрээнд есөн оюутан 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун суралцах батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нийт гурван жилийн хугацаанд суралцах бөгөөд эхний нэг жилд хятад хэлний бэлтгэлд, дараагийн хоёр жилд сонгосон мэргэжлийн сургалтад хамрагдах юм.
“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын салбарын мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2025 оноос тус коллежтой хамтран ажиллаж, урт болон богино хугацааны сургалтаар мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг хэрэгжүүлж байна.


